Essays.club - Получите бесплатные рефераты, курсовые работы и научные статьи
Поиск

Бага насны хүүхэдтэй эцэг эхчүүдийн амны хөндийн эрүүл ахуйн мэдлэг ба хүүхдийн амны хөндийн эрүүл мэнд

Автор:   •  Июнь 1, 2022  •  Творческая работа  •  2,439 Слов (10 Страниц)  •  199 Просмотры

Страница 1 из 10

[pic 1][pic 2]

СУДАЛГААНЫ АЖЛЫН ТАЙЛАН

Сэдэв: “Бага насны хүүхэдтэй эцэг эхчүүдийн амны хөндийн эрүүл ахуйн мэдлэг  ба хүүхдийн амны хөндийн эрүүл мэнд”

Улаанбаатар хот

2022 он

АГУУЛГА

ТОВЧ ХУРААНГУЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. УДИРТГАЛ

Судалгааны ажлын үндэслэл

Судалгааны ажлын зорилго, зорилт

 Судалгааны ажлын шинэлэг тал

Судалгааны ажлын практик ач холбогдол

ХОЁРДУГААР БҮЛЭГ. СУДАЛГААНЫ АЖЛЫН ХЭРЭГЛЭГДЭХҮҮН БА АРГА ЗҮЙ

Судалгааны арга ба загвар

Хамрах хүрээ

Судалгааны мэдээ материал цуглуулах арга

Статистик боловсруулалт

ГУРАВДУГААР БҮЛЭГ. СУДАЛГААНЫ АЖЛЫН ҮР ДҮН

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ. СУДАЛГААНЫ АЖЛЫН ХЭЛЦЭМЖ

СУДАЛГААНЫ АЖЛЫН ДҮГНЭЛТ

ЗӨВЛӨМЖ

НОМ ЗҮЙ

ХАВСРАЛТ

ТОВЧ ХУРААНГУЙ

Түлхүүр үг: Сүүн шүд, хүүхэд, бага нас, амны хөндий, хэрэглээ, мэдлэг, эцэг эх, эрүүл ахуй

Сэдэв: “Бага насны хүүхэдтэй эцэг эхчүүдийн амны хөндийн эрүүл ахуйн мэдлэг  ба хүүхдийн амны хөндийн эрүүл мэнд”

Үндэслэл: Бага насны хүүхдийн шүдний цооролт болон бусад шүдний өвчлөл өндөр байдаг бөгөөд энэ насанд хүүхдийн бие махбод, оюун ухаан, мэдрэхүй, нийгэмших үйл явц эрчимтэй явагддаг төдийгүй сүүн шүдний зуулт хэлбэржин, эрүү, хоншоорын ясны хөгжил эрчимтэй явагдаж, ясан буюу байнгын шүд шүдлэхэд бэлтгэгдэж, булчин хөгжсөөр, сүүн шүдний хооронд зай үүсэн, ясан шүд эгнээндээ зөв, тэгш сайхан шүдлэх нөхцөл бүрддэг учир энэ үеэс нь амны хөндийн эрүүл мэндийн зөв үйлийг төлөвшүүлэх нэн чухал үе юм. Иймээс бага насны хүүхэдтэй эцэг эхчүүдийн амны хөндийн эрүүл ахуйн мэдлэг хүүхдийн амны хөндийн эрүүл мэндэд нөлөөлдөг эсэхийг тодорхойлсон сэдвээр хийгдсэн судалгаа дэлхийд тун ховор хийгдсэн нь уг судалгааг хийх үндэслэл боллоо.

Зорилго: Бага насны хүүхэдтэй эцэг эхчүүдийн амны хөндийн эрүүл ахуйн мэдлэг хүүхдийн амны хөндийн эрүүл мэндэд нөлөөлдөг эсэхийг тодорхойлох

Арга аргачлал: Судалгааг явуулахдаа нэг агшингийн судалгааны загварыг ашиглан тоон судалгааны асуумжийн аргаар мэдээллийг цуглуулсан. Судалгаанд бага насны хүүхэдтэй 209 эцэг эхчүүдээс Google form ашиглан асуумжийг бөглүүлсэн.

Үр дүнд: Судалгаанд нийт 209 бага насны хүүхэдтэй эцэг, эхчүүд оролцсоноос 201 эцэг, эхчүүд шаардлага хангасан буюу 0-6 настай байсан бөгөөд эцэг, эхчүүдийн дундаж наслалт 28.7, хүүхдүүдийн дундаж наслалт 2.7 байсан. Судалгаанд оролцсон нийт эцэг, эхчүүдийн 12.9% нь магистр түүнээс дээш, 68.16% нь бакалавр, 13.43% бүрэн дунд, 5% нь тусгай дунд  боловсролтой байсан. Судалгаанд оролцсон  эцэг, эхчүүдийн хүүхдүүдийн 53.23% нь цэцэрлэгт явдаг, 46.77% нь цэцэрлэгт явдаггүй байлаа. 

Дүгнэлт: Манай судалгаанд хамрагдсан бага насны хүүхдүүдтэй эцэг, эхчүүдийн ихэнх нь их дээд боловсрол эзэмшсэн бөгөөд амны хөндийн эрүүл ахуйн талаар зохих ёсны мэдлэгтэй.Боловсролын түвшин өндөр эцэг эхчүүд  хүүхдийнхээ амны хөндийд  болон хооллолтонд анхаарч, шүдээ угаахад нь туслаж анхаарал их хандуулдаг ба хүүхдүүдийнх нь өвчлөлийн түвшин бага. Харин бусад түвшиний боловсролтой эцэг эхчүүдийн  хүүхдүүд өвчлөл өндөртэй, зөв дадал суугаагүй. Эцэг эхчүүдийн боловсролын түвшин, хүүхдүүдийн амны хөндийн эрүүл мэнд шууд хамааралтай .

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. УДИРТГАЛ

1.1 Судалгааны ажлын үндэслэл

   Бага насны хүүхдийн шүдний цооролт болон бусад шүдний өвчлөл өндөр байдаг бөгөөд энэ насанд хүүхдийн бие махбод, оюун ухаан, мэдрэхүй, нийгэмших үйл явц эрчимтэй явагддаг төдийгүй сүүн шүдний зуулт хэлбэржин, эрүү, хоншоорын ясны хөгжил эрчимтэй явагдаж, ясан буюу байнгын шүд шүдлэхэд бэлтгэгдэж, булчин хөгжсөөр, сүүн шүдний хооронд зай үүсэн, ясан шүд эгнээндээ зөв, тэгш сайхан шүдлэх нөхцөл бүрддэг учир энэ үеэс нь амны хөндийн эрүүл мэндийн зөв үйлийг төлөвшүүлэх нэн чухал үе юм.

...

Скачать:   txt (30.4 Kb)   pdf (178.8 Kb)   docx (71.1 Kb)  
Продолжить читать еще 9 страниц(ы) »
Доступно только на Essays.club