Хориглолтын хэлбэрийн
Автор: nasaa • Октябрь 28, 2018 • Реферат • 1,783 Слов (8 Страниц) • 513 Просмотры
ҮНДСЭН ТӨРЛИЙН БАЙЛДААНЫ АЖИЛЛАГААНЫ ЯВЦАД ТАКТИКИЙН ҮҮРЭГ БИЕЛҮҮЛЭХ ҮЕД АРТИЛЛЕРИЙГ БАЙЛДААНД ХЭРЭГЛЭХ ТАЛААР АРТИЛЛЕРИЙН ДАРГЫН БОЛОВСРУУЛАХ ӨГӨГДӨХҮҮН, ТООЦОО, САНАЛ.
Байлдааны явцад тактикийн үүргүүдийг биелүүлэх үед бригад (хороо)- ны артиллерийг байлдаанд хэрэглэх санал, өгөдөхүүнийг бригад (хороо)- ын артиллерийн дарга бэлтгэн бригад (хороо)- ын захирагчид илтгэдэг. Түүнээс гадна бригад (хороо)- ын байлдааны ажиллагааны явцад тактикийн үүргүүдийг биелүүлэх үед артиллерийн байлдааны ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлдэг. Дээр заагдсан тактикийн үүргүүдийг 2 бүлэг болгон хуваан авч үзэж болно.
I бүлэг: Давшилтын хэлбэрийн:
1 Давшилтанд II цуврааг байлдаанд оруулах
2 Дайсны хориглолтын гүнд хориглолтын дундын заагт цөмлөлт хийх
3 Хориглох байлдааны үед бригад(хороо)- ын II цувраа сөрөх атак хийх
4 Тулгарах байлдаанд хороо бригад(хороо)- ын гол хүчийг байлдаанд оруулах
II бүлэг- Хориглолтын хэлбэрийн:
1 Дайсны резервийн сөрөх атакийг няцаах
2 Тулгарах байлдааны үед
3 Давшилтын явцад эзэлсэн заагаа бэхжүүлэх гэх мэт.
I хэлбэрийн үүргийг шийдвэрлэх арга:
Дээрх давшилтын хэлбэрийн үүргүүдээс II цуврааны байлдааны ажиллагааг дэмжих үүргийг авч үзье.
Үүргийг шийдвэрлэх анхны өгөдөхүүн нь Ерөнхий цэргийн даргын шийдвэр болон цагийн байдлын үнэлгээнээс гарсан дүгнэлт байдаг.
Артиллерийн дарга нь эдгээрээс :
1 II цувраа байлдаанд орох зааг болон хугацаа
2 Ерөнхий цэргийн салбаруудын хөдөлгөөн үйлдэх болон хүч задлах хурд
3 Дайсны өвөр эгнээнээс II цувраа байлдаанд орох зааг хүртлэх зай
4 Дайсны ТЭХ- ийн галын холын тусгалын зай
5 Татикийн үүргүүдийг биелүүлэх үеийн сум зарцуулалт
6 Оролцуулах артиллерийн бүрэлдэхүүн зэргийг тодорхойлно. Тооцоо хийх журам:
1. Сөнөөх цель (объект)- ийн тоог тодорхойлно. /тагнуулын өгөгдөхүүнээс/
2. Целийн тоо болон түүний шинж чанараас шалтгаалан эдгээр целийг сөнөөхөд шаардлагатай батарейны тоог тодорхойлно.
Ж- бэл: СТБ- ыг дарахад 2 батарей, артиллер /миномѐт/-ын батарейг дарахад 2 батарей, РЛС болон мяб-ны кб- ыг дарахад 1- 2 батарей шаардлагатай гэх мэт.
3. Оролцуулах хэрэгслийн бүрэлдэхүүнийг тодорхойлон түүнээс дүгнэлт хийж
ААБ- ийн үеийн ГД- ны тоог тодорхойлно.
4. Өгөгдсөн галт хэрэгслийг ААБ, ААД- үүдэд хуваарьлана. Харьцаа- 3:1
байна.
Ж- бэл: N= 0.6 бк, үүний ¾ буюу 0.45 бк ААБ, ¼ буюу 0.15 бк ААД гэх мэт.
5. Бүх целийг дарахад шаардлагатай галт хэрэглэлийн тоог тодорхойлно.
Хэрэв өгөгдсөн галт хэрэглэл шаардагдаж байгаа галт хэрэглэлд хүрэхгүй тохиолдолд гүнд байгаа целийг дарахад шаардлагатай сумны тоог 0.5 нормоос илүүгүйгээр багасгаж болно. Энэ үед СТБ- ыг дарахад шаардлагатай сум ДХГ- ын нормыг хангаж байх ѐстой.
6. ААБ- ийн үргэлжлэх хугацааг 2 хувилбараар тодорхойлно.
Хэрэв ААБ- ийг нэг ГД- оор явуулах үед галын горимоор болон ерөнхий цэргийн салбаруудын хөдөлгөөн үйлдэн эсрэг талын ТЭХ- ийн галын холын тусгалд орох заагаас өөрийн цэргийн сумны тэсрэлтийн аюулгүйн заагт гарах хүртлэх хугацааг тодорхойлно. ГД- ны үргэлжлэх хугацааг аль их хугацаагаар авна.
Хэрэв ААБ- ыг хоѐр ГД- оор явуулах үед эхний ГД-оор гүнд байгаа целийг дарах бөгөөд үргэлжлэх хугацааг галын горимоор, хоѐрдугаар ГД- ыг нэгдүгээр хувилбараар тодорхойлно.
Атакийн артиллерийн бэлтгэлийн ГД- ны үргэлжлэх хугацаа 5 минутаас багагүй, 15 минутаас ихгүй байх ѐстой.
7. ГД (ААБ)- ны эхлэх ба дуусах хугацааг дараах томъѐогоор тодорхойлно. Тдуус= Тхөд+(Lат.з –Lаю.з)/Va ; Тэх= Тдуус - Тг.д
8. Бригад (хороо)-ын артиллерийн бэлэн болох хугацааг тодорхойлно. Энэ
хугацаа нь ААБ эхлэх хугацаанаас 3- 5 минутын өмнө байна.
...