Essays.club - Получите бесплатные рефераты, курсовые работы и научные статьи
Поиск

Шинжлэх ухааны дипломат ажиллагаа

Автор:   •  Сентябрь 22, 2022  •  Реферат  •  5,543 Слов (23 Страниц)  •  157 Просмотры

Страница 1 из 23

[pic 1]

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

ОЛОН УЛСЫН ХАРИЛЦАА НИЙТИЙН УДИРДЛАГЫН СУРГУУЛЬ

Бие даалт

Дипломат ба консулын харилцаа

(INRE207)

[pic 2][pic 3]

Сэдэв: Шинжлэх ухааны дипломат ажиллагаа

Гүйцэтгэсэн:   .......................................................III баг Пүрэв 11:00-12:30

                                                                               М. Долзодмаа /19B1NUM0939/

                                                                               Э. Золжаргал /19B1NUM0969/

                                                                               Бадмаараг Золзаяа /20M6NUM1139/

                                                                              Бат-Эрдэнэ Золзаяа/17B1NUM3309/

                                                                              О. Идэр /18b1num1998/

Хянасан багш: ................................................................ Д. Оюунсүрэн

Улаанбаатар

2021 он

АГУУЛГА

ОРШИЛ

I БҮЛЭГ.  Шинжлэх ухааны дипломат ажиллагаа / цаашид ШУДА/ гэж юу вэ?  Түүний үүсэл гарал, тодорхойлолт, хэзээнээс хэрэгжиж эхэлсэн

II БҮЛЭГ.  ШУДА-ны төрлүүд, хэрэгжүүлэх хэлбэр

III БҮЛЭГ.  ШУДА-ны чиглэлийн ОУБ болон хамтын ажиллагаанууд

IV БҮЛЭГ.  ШУДА-ны төслүүд болон түүний үр дүн

ДҮГНЭЛТ

НОМ ЗҮЙ

ХАВСРАЛТ

Оршил

Хүн төрөлхтөн түүхийнхээ тодорхой үеүдэд ашид аль нэг хүчийг эзэмшихийг оролдож байсан бөгөөд өнөөгийн XXI-р зуунд технологи, шинжлэх ухааны хүчээр өрсөлдөж байна. Сүүлийн үед шинжлэх ухааны дипломат ажиллагаа гэсэн энэхүү шинэ салбар хүчээ аван хурдацтай хөгжиж байгаа бөгөөд шинжлэх ухаан, дипломат харилцаа гэсэн энэхүү тусдаа хоёр том салбарууд хэдийн нэгдэн нийлж буй нь дээрх хоёр ойлголт өнөө цагт хүн төрөлхтөн, улс орнуудын хувьд хэчнээн чухал, илүү боловсронгуй нарийн харилцаа болсныг харуулж байна. Тиймээс шинжлэх ухаан, технологи, инноваци нь гадаад бодлого, дэлхийн засаглалтай хэрхэн огтлолцож  үндэсний болон дэлхий нийтэд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх үүний тулд шинжлэх ухаан, технологи, олон улсын хоорондын уялдаа холбоог илүү сайн ойлгож бэхжүүлэхэд чиглэсэн судалгаа, практик үйл ажиллагааны нийлэмжийг цаашлаад энэ салбарт үйл ажиллагаа эрхэлж буй  байгууллагад хэрхэн үр нөлөө үзүүлэхийг судлан суурь ойлголттой болоход чиглэгдэж шинжлэх ухааны дипломат ажиллагаа гэх сэдвийг сонгон судлах болсон юм..

Энэхүү сэдвийг судалснаар олон улсын жишгээс манай дипломат харилцааг зөвхөн улс төр, эдийн засаг, соёл зэрэг асуудлаар хязгаарлалгүйгээр  Монгол Улсын дипломат харилцааны илүү өргөн хүрээнд баримтлах төрийн бодлого, эрх зүйн орчин, нэгдсэн зохицуулалт, эдгээрийг хариуцан гүйцэтгэх институциональ нэгжийн асуудал орхигдсон зэрэг шинжлэх ухааны дипломат харилцааг нутагшуулахад тулгамдаж буй бэрхшээлүүдийг олж, үүнд шийдвэрлэх боломжтой гарц гаргалгаануудыг олон улсын туршлага, жишгээс авч суралцах ,цаашлаад энэхүү шинжлэх ухааны дипломат ажиллагаа нь илүү өргөн хүрээг хамарснаар улс үндэстэн гэлтгүй дэлхий нийтэд цаашид хэрхэн нөлөөлж ухаалаг хүчээр хөгжүүлэх боломжтой зэргийг том зургаар нь хархад туслах ач холбогдолтой юм.

Иймээс шинжлэх ухааны дипломат ажиллагаа сэдвийнхээ хүрээнд түүний үүсэл гарал зэрэг ерөнхиий мэдлэг ойлголтуудыг  цаашлаад төрөл зүйл болон энэхүү салбар дахь олон улсын байгууллага, тэдгээрийн хэрэгжүүлсэн, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр түүний үр дүнгийн талаар танилцуулах болно.

 

 

 I БҮЛЭГ.  Шинжлэх ухааны дипломат ажиллагаа /ШУДА/ гэж юу вэ?  Түүний [pic 4]үүсэл гарал тодорхойлолт хэзээнээс хэрэгжиж эхэлсэн

Шинжлэх ухааны дипломат ажиллагаа гэж юу вэ?

Шинжлэх ухаан ба дипломат ёс нь талбайн эсрэг зүгт зогсож буй хоёр тоглогч мэтээр хүмүүс ойлгодог. Энэ нь дэлхийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, ойлголцлыг дэмжих, нөлөө, хөгжил цэцэглэлтийг нэмэгдүүлэхэд тусалж чадна гэж эрдэмтэд үздэг.

...

Скачать:   txt (58.2 Kb)   pdf (612.7 Kb)   docx (655 Kb)  
Продолжить читать еще 22 страниц(ы) »
Доступно только на Essays.club